Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааг зохицуулсан хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн
Ц.Мөнх-Оргилоор ахлуулан байгуулсан.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2024 оны 3 дугаар 04-ний өдөр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.